Ховд аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо.



Монгол улсын Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулсан байдаг. Энэ зөвлөлийг Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд байгуулан, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах  ажлын хэсэг томилогдон хөдөө орон нутагт ажиллаж байна. Ховд, Баян-Өлгий аймгуудад ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Ховд аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.  




Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийг аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А 100 дугаар захирамжаар 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, 2017-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. 





Ажлын хэсэг аймгийн төвийн нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга, байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэгтэй танилцаж, дахин төлөвлөлт хийх үүрэг чиглэл өгсөн байна. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ