Манай улсад Насан туршийн боловсролын 374 төв үйл ажиллагаагаа явуулж байна. Даяарчлагдаж буй дэлхий ертөнц дээр Шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн эринд амьдарч байгаа иргэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг албан сургалтаар эзэмших бололцоо багасч, иргэд хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмшдэг байх зайлшгүй шаардлага тавигдаж байна.
Энэ үед Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг сайжруулан, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй юм. Иймээс аймгийн Нийгмийд бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Ховд аймгийн Насан туршийн боловсрол төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг нь сонсон, үүрэг чиглэл өглөө.