Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандартчлал хэмжилзүйн газар болон Булган сум дахь Гаалийн газар хамтран Нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.
Нээлттэй өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор баталсан “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах журмын дагуу аймгийн Засаг даргын тамгын газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд зохион байгууллаа. Дээрх гурван байгууллагын “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Эрдэнэчулуун, аймгийн Стандартчлал хэмжилзүйн хэлтсийн дарга н.Эрдэнэцэцэг , Булган сум дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцож байгууллагынхаа үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийв.
Аймгийн ЗДТГ-аас баталсан удирдамжийн дагуу энэ сарын 4-нөөс эхлэн аймгийн төв Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд ойр хүргэх үүднээс үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийн хүрээнд хамтран Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байгаа юм. 5-дугаар сард байгууллагууд "Нээлттэй хаалганы өдөр"-өө зохион байгуулж дуусгана.