Ховд аймгийн Булган Боомт нь аймгийн төвөөсөө 430 км-ийн зайтай. Дэд бүтэц, зам харилцаа сайтай одоогоор баруун бүс нутагтаа хятад улстай хил залгаа боомтуудаас хамгийн томд тооцогдож байгаа боомт юм. Олон улсын шинжтэй боомт гэсэн мөртлөө сүүлийн жилүүдэд тус боомтоор зорчих иргэдийн тоо цөөрч, ачаа эргэлтийн хэмжээ багассан байна Энэ нь улс орны эдийн засгийн хямрал эсвэл иргэдийн худалдан авалт муудсан гэхээсээ илүүтэйгээр сүүлийн жилүүдэд Хятадын тал Монголчуудаас авах татварын төрөл, хэмжээгээ нэмэгдүүлсэн, өөрийн унаатайгаа орж ачаа ачих боложгүй, орлоо гэхэд татвар хураамж нь өндөр, зорчигчдыг удаан хугацаагаар гадаа хүлээлгэдэг, зорчигчдыг 2 хилийн хооронд ачаагаа зөөгөөд явганаар явуулдаг зэрэг асуудалтай холбоотой байж болох юм. Юутай ч БНАХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хайминг орон нутагт ажиллах үеэр нь аймаг орон нутгийн удирдлагууд дээрх асуудлыг танилцууллаа. Өөрөөр хэлбэл БНАХУ-ын ШУӨЗОрны Такешкен боомтонд Монгол талын зорчигч,авто машинаас дараах төлбөр хураамжийг авдаг байна. Даацаасаа илүү ачаа ачсан машинаас 200-300 юань, биржийн төлбөр 5 юань, гааль, пүүний компьютерийн төлбөр 850-1100 юань, хятад талруу орсон нүүрсний болон бусад ачааны машинаас 100 юань, хорио цээр чанарын төлбөр 56-78 юань, авто машин ороход картны төлбөр 1 сард 54 жилээр 540 юаны төлбөрийг авч байна. Зарим нэг төлбөр хураамж нь хувь хүн хураан авдагаас хууль ёсны төлбөр хураамж мөн эсэхэд эргэлзэхэд хүргээд зогсохгүй энэ нь иргэдийн нуруунд хүнд ачаа болж байгаа нь нууц бишээ. Тиймээс МУ-ын Ховд аймгийн зүгээс дээрх төлбөр хураамжийг хөнгөлж, зорчигчид ачаа бараагаа үүрээд хилийн хооронд алхдаг биш авто машинаар нэвтрүүлдэг болох, зорчигчдыг суудлын жижиг машинаар хятад талруу зорчуулдаг болох, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэлт болголоо. Элчин сайд Такешкен боомтын дарга, Чингэл сумын дарга, Алтай аймгийн хурлын нарийн бичгийн дарга нартай уулзаж дээрх асуудлуудыг судалж, шийдвэрлэх талаар боломж гарц юу байгаа талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Улмаар иргэдийн дунд бухимдал, чирэгдэл болоод байгаа дээрх асуудлуудыг 2 улсын хуулийн дагуу ойрын хугацаанд нааштайгаар шийдвэрлээд зогсохгүй Такешкенийг тун удахгүй Эрээн хотын адил хөгжүүлэх болно гэлээ. Огноо: 8/12/2016 Төрөл: Эдийн засаг Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 13549 Мэдээ таалагдсан: