Эдийнзасаг

Ховд нисэх буудал дээр жуулчдад зориулсан цахим мэдээллийн киоск байрлууллаа.

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан  Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтайн бүсийн салбарын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон нутгаа сурталчлах, Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар байгаль, түүх, соёлын нөөцийг хадгалах, хойч үедээ сурталчлан таниулах, жуулчдын тоог нэмэгдүүлж аймгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн нисэх буудал дээр цахим мэдээллийн киокс, сурталчилгааны цахим самбаруудыг байрлууллаа.ВИДЕО:
6/6/2017

Ховд аймгийн ХААН Банкны "Баатархайрхан тооцооны төв" "Экспрэсс банк" боллоо.

Монгол улсын хэмжээнд  нийт 537 салбар нэгжтэй үндэсний хамгийн том арилжааны банк болох ХААН Банк нь нийт айл өрхийн 70 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэн ажиллаж байна. ХААН Банк нь техник, технологийн шинэчлэлд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд үүний үр дүнд Улаанбаатар хот, аймаг, томоохон сумын төвүүд, суурин газарт ATM-ны хамгийн өргөн сүлжээг бүрдүүлж, харилцагчид  аль ч салбар, тооцооны төвөөс банкны үйлчилгээг бодит цагийн горимд авах бүрэн боломжийг бүрдүүлсэ
6/1/2017

Кассын ПОС програм хамгийн хямд үнээр Ховд аймагт худалдаалагдаж байна.

Зах, худалдааны төвүүд, супермаркет болон эмийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд ONTIME POS Компьютерийн програм-99.000, Гар утасны програм-66,000, Веб програм-33.000 шийдлүүд худалдаалагдаж байгаа бөгөөд  өөрсдийн үйл ажиллагаанд тохирсон хувилбарыг 7000-1011, 9909-7444, 8909-4444 утаснаас үнэ төлбөргүй зөвлөгөө  авч ашиглах боломжтой.   Уг системийг хэрэглэгч сонгон ашигласан нөхцөлд програмуудыг үндсэн мэдээллийн баазтай холбож, тохируулан өгсөнөөр прогр
5/29/2017

"Хямралыг хяналтаар хязгаарлая” сэдэвт уулзалтанд 140 гаруй хүн хамрагдсан байна.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн болон салбарын үйл ажиллагааг сурталчилах,  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг томоохон арга хэмжээ болох гишүүн дэмжигчдийн жилийн уулзалтыг үр дүнтэй хийх ,орон нутгийн болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, гишүүд дэмжигчдээ идэвхижүүлэх, чадавхижуулах зорилгоор энэ удаагийн уулзалтыг "Хямралыг хяналтаар хязгаарлая” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Жилийн уулзалтыг аймгийн  Үндэсний Ауд
5/15/2017

Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ-Монгол төгрөг Монголын баялаг 2 сарын аян явагдаж байна.

Монгол улсын мөнгөн тэмдэгтийг зөвхөн төлбөрийн зориулалтаар ашиглах ёстой байтал сүүлийн үед иргэд овоо тахилгад өргөх, байшин барилгын шав тавих ёслолд булах, суварга агуйд тавих зэрэг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь Монгол улсын эдийн засагт  сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ  цэнийг алдагдуулж байгаа юм. Монгол улсын хэмжээнд 2017 оны 07-р сарын 1 хүртэл явагдах "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ-Монгол төгрөг Монголын баялаг"  аяны талаар: 
5/11/2017

Ипотекийн зээлийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгож байхаар шийдвэрлэлээ.

Монголбанкнаас олгох ипотекийн зээлийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгож байхаар шийдвэрлэлээ. Ингэснээр орон нутагт банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч санхүүжилтээ хүлээж байсан иргэдийн асуудал шийдэгдэхийн зэрэгцээ цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх боломжтой болно гэж үзэж байна. Санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах юм байна.
5/3/2017

Төрийн банкны Ховд салбар 2017 оны нэгдүгээр улирлын ажлын үзүүлэлтээрээ системдээ тэргүүлж "Шилдэг салбар"-аар шалгарчээ.

Төрийн Банкны Ховд салбар  бүх ажилтнуудынхаа ээлжит сургалт, семинарыг 2017оны 04-р сарын  22-23-ны өдрүүдэд   амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Төв банкны  Даатгалын албаны захирал А.Идрээ, Марктенгийн хэлтсийн захирал Б.Содонбаатар, Орон Нутгийн Банкны Газрын Үйл ажиллагааны хэлтсийн бүсийн менежер А.Бадрах, Зээлийн хэлтсийн бүсийн менежер Т.Мөнхөө, Салбарын Захирлын зөвлөл хамтран салбар болон харьяа тооцооны төвүүдийн 100 ажилтанг  хамруулан зохион байгуулсан б
4/24/2017

О.Лхагвадорж: Барилгын материалын үйлдвэрийг бүсчилж хөгжүүлэх нь чухал.

-Нийслэлээс 1,000 гаруй км-ийн алсад орших баруун бүсийнхний хэрэгцээг бүрэн хангахуйц үйлдвэр баригдана- Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт баруун аймагт цементийн үйлдвэр барих асуудал багтсан билээ. Тэгвэл “Вестерн Холд” ХХК нийслэлээс алслагдсан баруун бүсийн цементийн хэрэглээг хангах хүч чадалтай бага оврын үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. Тус төслийг баруун бүсийн хэрэглэгчдээс гадна мэргэжлийн холбоод ч дэмжиж байгаа аж. Яагаад заавал баруун бүсэд
3/21/2017

Ховд аймгийн ”Бизнес эрхлэгч Шилдэг 9 гэр бүл”-ийг шалгарууллаа.

Ховд аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос "Бизнес эрхлэгч шилдэг гэр бүл"-ийг шалгаруулан алдаршууллаа. Сүүлийн 10 гаруй жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Ховд аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь жил бүр “Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-ийг шалгаруулан шагнадаг байсан уламжлалтай. Тэгвэл энэ жилээс эхлэн “ Шилдэг бизнес эрхлэгч гэр бүл”-ийг шалгаруулан шагнаж урамшуулахааар шийдвэрлэжээ.   Өөрөөр хэлбэл 1996 онд баруун бүсийн төв зах дээр бэлэ
3/20/2017

Монголбанкны хянан шалгагч Л.Дүгэрсүрэн:Мөнгөн тэмдэгтээ хайрлан хамгаалъя.

Монгол улсын шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан энэхүү богино хугацаанд  хувь хүний зохисгүй хэрэглээнээс болж мөнгөн тэмдэгт муудаж гэмтэн дахин ашиглах боломжгүй болж байна. Энэ нь Монгол улсын мөнгөн тэмдэгтийг хайр гамгүй эдэлж, зориулалтын хэтэвч саванд хадгалаагүйгээс үүсч байдаг. Үүнээс шалтгаалан муу мөнгө их хэмжээгээр ялгагдан, утсгалд орж байна. Мөнгөн тэмдэгтийг санаатайгаар урах, нууц хийц металл утсыг сугалах, дугаарыг арилгах, ариг гамгүй ашиглах, бага насны хүүхд
3/21/2017
Ховдын мэдээ