"Хямралыг хяналтаар хязгаарлая” сэдэвт уулзалтанд 140 гаруй хүн хамрагдсан байна.



Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн болон салбарын үйл ажиллагааг сурталчилах,  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг томоохон арга хэмжээ болох гишүүн дэмжигчдийн жилийн уулзалтыг үр дүнтэй хийх ,орон нутгийн болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, гишүүд дэмжигчдээ идэвхижүүлэх, чадавхижуулах зорилгоор энэ удаагийн уулзалтыг "Хямралыг хяналтаар хязгаарлая” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 






Жилийн уулзалтыг аймгийн  Үндэсний Аудитын газрын харьяа Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Л.Галбадрах нээж Санхүүгийн хяналт аудитын албаны  дарга Б.Нармандах “Санхүүгийн хяналт шалгалт ба анхаарах асуудал” сэдвээр, СТСХ-ийн бүртгэлийн мэргэжилтэн А.Оюундэлгэр Нягтлан бодох бүртгэлийн хуулийн хэрэгжилт, Аудитын газрын харьяа Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын менежер А.Цэцэгсүрэн  Аймгийн аудитын газрын мэдээлэл, Аймгийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Д.Санжидмаа Татварын эрсдэл, хяналт шалгалтын мэдээлэл, Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын Хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч С.Бүрэнсайхан Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтийн талаар тус тус илтгэл, мэдээлэл хийж хэлэлцүүллээ.




Улмаар уулзалтанд оролцогч байгууллагын дарга, нягтлан бодогчид санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах анхан шатны бүртгэл, баримт бүрдүүлэлтэн дээр гарч буй алдаа дутагдлыг гаргахгүй байх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас зөвлөмж авч, ажилдаа хэрэгжүүлж ажиллахаар боллоо.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ