Монгол улсын хэмжээнд нийт 537 салбар нэгжтэй үндэсний хамгийн том арилжааны банк болох ХААН Банк нь нийт айл өрхийн 70 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэн ажиллаж байна. ХААН Банк нь техник, технологийн шинэчлэлд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд үүний үр дүнд Улаанбаатар хот, аймаг, томоохон сумын төвүүд, суурин газарт ATM-ны хамгийн өргөн сүлжээг бүрдүүлж, харилцагчид аль ч салбар, тооцооны төвөөс банкны үйлчилгээг бодит цагийн горимд авах бүрэн боломжийг бүрдүүлсээр байна. Тухайлбал: Интернэт банк, Ухаалаг банк, Мобайл банк, Ухаалаг мэдээ гэх мэт цахим банкны иж бүрэн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Тэгвэл Ховд аймгийн ХААН Банкны "Баатархайрхан тооцооны төв" үйлчилгээгээ ард иргэддээ илүү түргэн шуурхай хүргэж ажиллахаар "Экспрэсс банк" болж нээлтээ хийлээ. Ховд аймгийн 2 дахь "Экспрэсс банк"-ны нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ХААН Банкны Ховд дахь салбарын захирал Ч.Төрбат нарын албаны хүмүүс оролцож нээлтийн тууз хайчиллаа.