Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, системийн талаарх сургалт боллоо.


Санхүү, төрийн сангийн хэлтэс,  ХОХБТХ, “Тогтвортой амьжиргаа -3” төсөл хамтран “Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, систем”-ийн  талаарх   нэг өдрийн сургалтыг өнөөдөр  зохион байгууллаа. ОНХС-ийн хөрөнгө  оруулалтын төлөвлөлт,  зарцуулалт,  хэрэгжилт, тайлагналт, хяналт  үнэлгээ болон иргэд олон нийтийн оролцоог сайжруулах, системийн бүртгэлийг хангалттай болгох зорилгоор зохион байгуулсан уг сургалтад аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтнээс бүрдсэн 20 гаруй хүн хамрагдав.


Тус сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд  сургалтын үр дүнд  Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилтийн  үйл явц илүү боловсронгуй болж,  аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар сайжирна гэж үзэж байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ