Эдийнзасаг

Худалдан авах ажиллагааны А3 цахим сургалтанд урьж байна

Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтын цахим хичээлийн http://surgalt.tender.gov.mn/ систем ашиглалтад орлоо.Урд өмнө нь шахуу хугацаанд, биечлэн сургалтад хамрагдсаны үндсэн дээр А3 сертификат авах шалгалтыг өгдөг байсан бол цахим сургалтын систем ашиглалтад орсноор цаг хугацаа, байршлаас үл хамааран худалдан авах ажиллагааны хичээлийг бие даан судлах боломжтой боллоо.Энэхүү системийг МУ-ын Сангийн яам, "Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулав
1/14/2019

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаарТөрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эцсийн хэлэлцүүлгээр хэлэлцэн баталлаа. Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрхзүйн зохицуулалтыг бий болгох бодлогын алхмууд хийх гэж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амж
1/4/2019

Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий 5000 төгрөгийн дэвсгэрт...

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд  байдаг тул Монго
1/4/2019

Танилц. 2019 онд Ховд аймагт батлагдсан төсөв

Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ. Ингэхдээ Монгол Улсын төсөвт 2019 онд төвлөрүүлэх орлогын хэмжээг 7.3 их наяд, зарлагыг 9.4 их наяд төгрөг, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 2.2 их наяд, зарлагыг 2 их наяд төгрөгөөр
11/15/2018

Цахилгаан эрчим хүчний тооцооны тоолуурын баталгаажуулалтыг хийж байна

Ховд аймгийн 16 сум, аймгийн төвийн хэрэглэгчид Цахилгаан эрчим хүчний тооцооны 14000 гаруй тоолуурыг  ашиглаж байна. Эдгээр тоолуурыг зөв  ашиглаж байгаа эсэхэд 4-8 жилд нэг удаа улсын ээлжит хяналт, шалгалт баталгаажуулалтыг аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсээс тусгай графикийн дагуу хийж  зөвшөөрөл олгодог байна. Үүний дагуу 2018 онд Манхан, Зэрэг, Дарви, Чандмань сумдын 1500 гаруй аймгийн төв буву Жаргалант сумын Буянт, Бугат, Алагтолгой, Хайрхан багийн Дэд
10/25/2018

Төсвийн орчил, хөдөлгөөнд иргэд, олон нийтийн хяналт оролцоо...

- Энэхүү нийтлэлийг “Нээлттэй нийгэм форум” –ын санхүүжилт, дэмжлэгээр хэрэгжүүлж буй                       “Ил тодын буухиа” төслийн (мониторингийн ажил) хүрээнд бэлтгэн, толилуулж байна     -Ямар ч улс орон, аймаг сум, байгууллага газрын оршин тогтнох үндэсийг бүрдүүлж байдаг суурь хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй санхүү төсвийн бүтэц, тогтолцоо юм.  Монгол улсын төсвийн тухай хуулинд  төсвийг төлөвлөх,
9/24/2018

Ховд аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцав

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” Ховд аймагт хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. 2017 оноос эхлэн Ховд аймагт хэрэгжиж эхэлсэн тус төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 4 иргэнд 39 сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлж тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Иймээс Ховд аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцав.ВИДЕО: 
9/18/2018

Ховд аймгийн ХХҮГ-аас "Ховдод үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг бүсчилсэн байдлаар зохион байгууллаа

Ховд аймгийн ХХҮГ-аас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үе шаттай ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь аймгийн Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ховдод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээ цэгүүдийг бий болгон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсаны дагуу "Ховдод үйлдвэрлэв" бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг анх удаагаа бүсчлэн зохион байгууллаа. Ингэхдээ Манхан, Эр
9/17/2018

“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ”-г Жаргалант суманд зохион байгуулав

Ховд аймгийн ХХҮГ, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Startup Mongolia ТББ хамтран “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ”-г энэ сарын 14-17-ны өдрүүдэд Жаргалант суманд зохион байгууллаа. Залууст гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, мэдлэг, мэдээлэл, урам зориг өгөх, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан уг сургалт арга хэмжээнд шинэлэг бизнесийн санаа дэвшүүлэн, гарааны бизнесээ эхлүүлэх зорилготой 15-34 насны 50 гаруй залуус оролцож бизнес
9/17/2018
Ховдын мэдээ