Эдийнзасаг

Мөнгөн тэмдэгтээ хайрлан хамгаалъя

Монгол улсын шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан энэхүү богино хугацаанд  хувь хүний зохисгүй хэрэглээнээс болж мөнгөн тэмдэгт муудаж гэмтэн дахин ашиглах боломжгүй болж байна. Энэ нь Монгол улсын мөнгөн тэмдэгтийг хайр гамгүй эдэлж, зориулалтын хэтэвч саванд хадгалаагүйгээс үүсч байдаг. Үүнээс шалтгаалан муу мөнгө их хэмжээгээр ялгагдан, утсгалд орж байна. Мөнгөн тэмдэгтийг санаатайгаар урах, нууц хийц металл утсыг сугалах, дугаарыг арилгах, ариг гамгүй ашиглах, бага насны хүүхд
1/23/2020

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэн баталлаа. Төв банкны бодлого ирэх жил эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ.Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв саарч, гадаад орчинд тодорхой бус байдал нэмэгдсэн үед макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал зорилт болж байна. Монголбанк төсвийн бодлого болон санхүүгийн зуучлалын бизнесийн идэвхжилд үзүүлэх цэвэ
12/11/2019

Л.ДҮГЭРСҮРЭН: Хуримтлал үүсгэхийн тулд үргүй зардлынхаа тодорхой хувийг хадгаламждаа хийх хэрэгтэй

“Бид яагаад хуримтлуулж чаддаггүй вэ” гэх сэдвээр Монголбанкны хянан шалгагч Л.Дүгэрсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр мөнгөний талаарх үнэ цэнэ, мөнгө хуримтлуулах арга, туршлагаасаа хуваалцсан юм.  -Мөнгө таны амьдралд хэр үнэ цэнэтэй вэ?-Юун түрүүнд мөнгө бол зорилго биш хэрэглээ гэж онцлон хэлье. Мөнгийг зорилгоо болговол тэр хүн хүн биш “бараа” болдог гэж боддог. Бараа болбол тухайн хүнийг ямар ч үнэт зүйлсээс нь салгаж, хэн ч худалдан авч чадна гэсэн үг.Хүнд мөнгөөр сольж болшгүй, худалд
12/10/2019

МОНГОЛБАНК “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” аяныг эхлүүллээ

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүллээ. Иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийн дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг буруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах зорилготой тус аяны хүрээнд олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх
12/10/2019

Банкны харилцагчдын банкинд итгэх итгэл нэмэгдэж, хариуцлагатай байдал нь дээшилжээ

Манай улсын санхүүгийн салбарын 95 хувийг арилжааны банк дангаараа эзэлдэг. Сүүлийн байдлаар авч үзвэл 13 банк давхардсан тоогоор 5.6 сая харилцагчид үйлчилж байна. Банкны салбарын тогтвортой байдал гэдэг бол нийт эдийн засгийн тогтвортой байдалтай салшгүй уялдаатай болохыг энэ тоо хялбархан харуулж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хадгалж, хангах нь олон хүчин зүйлээс хамааралтай. Хамгийн чухал үзүүлэлт бол харилцагчдын итгэлийг даах байдал юм. Монголбанкнаас сүүлийн үед харилцагчдын э
12/9/2019

“Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, арга зам” сэдэвт сургалт болов

“Ухаалаг хөгжил” сургалтын төв, “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хамтран “Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, арга зам” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” уриатай энэхүү сургалтад төрийн 23 байгууллага, Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, 14 цэцэрлэгийн эмэгтэй ажилтнуудын төлөөлөл 90 гаруй хүн оролцлоо. Тус сургалтыг орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн хүр
11/25/2019

Ховд аймгийн НАМОХ “Залуучуудын TV караоке" тэмцээнийг Булган, Алтай суманд зохион байгуулав

Ховд аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо санаачилан хөдөөгийн сумдын 18-35 насны залуучуудын дунд “Залуучуудын TV караоке" тэмцээнийг  үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. "Залуучуудын TV караоке" тэмцээнийг 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Булган, Алтай суманд тус тус зохион байгуулсан юм.Энэхүү тэмцээний үйл ажиллагаа нь хөдөөгийн сумын залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дуулах ур чадварыг хөгжүүлэх замаар хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаагаараа
11/21/2019

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн баг Үенч, Алтай, Булган суманд ажиллав

ОНХС-ийн үйл ажиллагааг дэмжих, сумдын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийг чадваржуулах замаар ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсөл, арга хэмжээг иргэдийн саналын дагуу эрэмбэлэх талаар мэдээлэл хүргэх, арга зүйн зөвлөгөө өгөх, сумдын сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор ”Тогтвортой Амьжиргаа-3” төслийн орон нутгийн зохицуулагч Ж.Батсайхан  11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Ховд аймгийн Үенч, Алтай, Булган суманд ажиллалаа. Энэ үеэр сумын удирда
11/21/2019

“Баруун бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган-2019” Ховд аймагт болов

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс /KONRAD ADENUAER STIPTUNG/-Конрад-Аденауэр сан, Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ховд аймаг дахь салбартай хамтран энэ оны 10-р сарын 23-ны өдөр “Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019” арга хэмжээг зохион байгуулж байна.Баруун бүс нутаг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын өрсөлдөх чадварыг хэлэлцэн, цаашид урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, хөгжлийн т
10/23/2019

“Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт бүсийн зөвлөгөөн Ховд хотод болно

Энэ сарын 12-13-ны өдрүүдэд баруун 5 аймгийн 250 гаруй нягтлан бодогчдыг оролцуулсан “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт бүсийн зөвлөгөөн болно. Энэхүү зөвлөгөөнийг ММНБИ-ийн болон салбарын үйл ажиллагааг сурталчилах, мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч санхүүчдийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, тэднийг чадавхижуулаах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн яам, ММНБИ, ММНБИ-ийн Ховд салбараас аймгийн Засаг даргын Тамгын газар, Сан
10/11/2019
Ховдын мэдээ