Монголбанкнаас олгох ипотекийн зээлийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгож байхаар шийдвэрлэлээ. Ингэснээр орон нутагт банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч санхүүжилтээ хүлээж байсан иргэдийн асуудал шийдэгдэхийн зэрэгцээ цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх боломжтой болно гэж үзэж байна. Санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах юм байна. Огноо: 5/3/2017 Төрөл: Эдийн засаг Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 11040 Мэдээ таалагдсан: