Ховд аймгийн “Гурван сэнхэр төвтэй Таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрт иргэд саналаа өгөх боломжтой.


Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын хавсралтын 3.8.1-д “Гурван сэнхэр төвтэй Таван од” хөтөлбөр хэрэгжүүлж, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, түүх, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар гадаад, дотоодын аялагчдын тоог нэмэгдүүлнэ” хэмээн заасны дагуу Ховд аймагт аялал жуулчлалын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү дэд хөтөлбөрийн зорилго нь Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэн аймгийн тулгуур салбарыг бий болгоход оршино. Орон нутгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах энэ хөтөлбөрт иргэд саналаа өгөх боломжтой бөгөөд хөтөлбөрт тусгах саналыг 2017 оны 08-р сарын 01-ээс 8-р сарын 15 хүртэл Ховд аймгийн БОАЖГ-т хүлээж авна. Хөтөлбөрийн төслийг танилцуулж байна...





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ