
-Аргын тооллын 2 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг (2026)-Өвлийн адаг шарагчин үхэр сарын билгийн 19, өдөр цагаан нохой, мэнгэ 9 улаан, суудал мод, од харцага-11, хотол чуулган барилдлагат. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:14-17:58.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул Сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ харш гараг.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668