-Аргын тооллын 11 сарын 2. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 11 сарын 2. Ням (Адьяа) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 12, хөхөгчин гахай, мэнгэ 5 шар, суудал хий, могойг хүлэгч-25 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:38-17:32.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: Үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, нохой авах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, газар малтах, хагалах, мод таслах, худаг шуудуу малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, замд гарах, малын үс, ноос хяргах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, мал хөнгөлөх, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ