
-Аргын тооллын 10 сарын 28. Мягмар (Ангараг) гараг (2025)-Намрын адаг улаан нохой сарын шинийн 7, цагаан морь, мэнгэ 1 цагаан, суудал төмөр, элдэв тэнгэртэн-20 од, түлэх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:30-17:40.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: үс засуулах, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, анд нөхөр бололцох, нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, хүнийг ханаж, төнөх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, сайн үйлийг эхлэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, морь худалдах, уралдуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, мал гаргах, улаан идээ авах, үхэгсдийн үйл, хүүр түлэх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.