
2025 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 27-ноос 28-нд шилжих шөнө, 28-ны өдөр, 28-наас 29-нд шилжих шөнө, 11-р сарын 05-нд зарим газраар ялимгүй хур тунадас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр.
Агаарын температур: Шөнөдөө Уулархаг нутгаар -8....-13 градус, бусад нутгаар -3....-8 градус хүйтэн, өдөртөө Алтайн өвөр говийн нутгаар +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. 11-р сарын 05-наас нийт нутгаар хүйтэрнэ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.