-Аргын тооллын 10 сарын 26. Ням (Адьяа) гараг (2025)



-Аргын тооллын 10 сарын 26. Ням (Адьяа) гараг (2025)
-Намрын адаг улаан нохой сарын шинийн 5, шар луу, мэнгэ 3 хөх, суудал гал, онгоц-18 од, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:27-17:44.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хурим хийх, бэрийн үйл, буян хишгийн даллага авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, хануур төөнүүр хийлгэх, газар хөндөх, газар малтах, мод таслах, суваг шуудуу ухах, эвлүүлэх, хариулга хийх, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатах, шинэ дээл эсгэх, модны үйл, нүүдэл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, мал хөнгөлөх, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ