Эрдэнэбүрэний УЦС төслийн бүтээн байгуулалт удахгүй эхэлнэ

May be an image of 2 people and text

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2025.06.09/ Пауэр Чайна-Монгол улс Эрдэнэбүрэн усан цахилгаан станц төслийн ерөнхий менежер Xu Shenfei болон албаны бусад төлөөллийг аймаг, орон нутгйин удирдлагууд хүлээн авч уулзав.

May be an image of 4 people

Уулзалтын үеэр талууд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцсон байна.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа:


Засгийн газрын томоохон мега төслүүдийн нэг Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад::

-Орон нутгаас ажилтан авах,
-Хүнсний хангамж бараа материалыг орон нутгаас худалдан авч орон нутгийн ААН-үүдийг дэмжих,
-Орон нутгийн тээврийн компаниудаар тээвэрлэлт хийлгэх зэрэг саналыг тавилаа.

May be an image of 1 person and text

Төслийн ерөнхий менежерийн танилцуулснаар бүтээн байгуулалтын ажлын үеэр талбайд 700-800 хүн ажиллана гэж тооцож байгаа. 
Тиймээс хүнсний хангамжийг орон нутгаас авна. Мөн ажилчдын дийлэнхийг орон нутгаас авахаар төлөвлөж байгаа. Ингэхдээ сурган, дадлагажуулна. Хамгийн гол нь тогтвор суурьшилтай ажиллах нь чухал гэдгийг онцолж байна. Шаардлагатай ачаа, техник тоног төхөөрөмж тээвэрлүүлэх хэрэгцээ өндөр байгаа, шаардлага хангасан компанитай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

May be an image of 3 people and text

Холбогдох албаны төлөөлөл, талуудыг оролцуулсан уулзалт хийж хамтын ажиллагааны талаар тухай бүрд нь ярилцан тодорхой шийдэл гаргаж ажиллахаар боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

May be an image of 2 people

May be an image of 7 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ