Төмрийн хүдэр тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоожээ

May be an image of road

Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн уурхайгаас Ховд аймгийн Булган сумын Булган боомт хүртэл төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж буй “ЭЙ ЭЛ ЖИ ТИ” ХХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.  

Тодруулбал, 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан А/120 дугаар тушаал, салбарын улсын ерөнхий байцаагчийн 04/30 дугаартай хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Зам тээврийн яамны салбарын хяналтын газрын ахлах шинжээч, авто замын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Одоор ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн Наран булаг сумын нутаг дахь Харганатын төмрийн хүдрийн уурхайгаас Ховд аймгийн Мянгад сумаар дайрч Булган сумын "Цоохор нуур" хүртэлх төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. 

May be an image of motorcycle, crater and road

Хяналт шалгалтыг өнгөрсөн тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай, Авто замын тухай, Авто тээврийн тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох хууль тогтоомж, журам, дүрэм, стандартын хэрэгжилтийг мөрдлөг болгосон байна. 

May be an image of road

Хяналт шалгалтаар “Эй Эл Жи Ти” ХХК-ийн тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал, Ховд аймгийн Мянгад сум, Булган сумын "Цоохор нуур" хүртэл олон улс, улсын чанартай авто замд их хэмжээний эвдрэл үүсэж, авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон, эвдрэл гэмтлээс болж хүний амь нас, эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулах нөхцөл бүрдсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Иймд улсын ахлах байцаагчийн актаар тус компанийн төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түр зогсоож, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахыг мэдэгдээд байна.

Зөрчлийг арилгах, улсын чанартай авто замын хэвийн байдал хангагдах хүртэл ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна.

May be an image of 1 person, road and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ