ХОВД АЙМАГ:Сураггүй болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

May be an image of oil refinery and text

2025 оны 05-р сарын 31-нээс 06-р сарын 01-нд шилжих шөнийн 03:00-04:00 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр Дарвийн өргөө байран дахь гэрээсээ гараад сураггүй болсон 17 настай эрэгтэй хүүхэд /А.Б/-ийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд гэр, бүлийн хөгжил хамгааллын газар, Ерөнхий боловсролын 3-р сургууль, Хот тохижуулах газар, Жаргалант сумын мэргэжлийн анги гээд нийт 8 байгууллагын нийт 331 хүн, 35 автомашин, 8 нисгэгчгүй төхөөрөмжтэй Жаргалант сум, Дуут сум, Буянт сумын нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласаар байна. 

Сураггүй алга болсон тухайн хүүхэд 170 см өндөртэй, туранхай. Алга болох үедээ хар өнгийн спорт цамц, хар өмд, хар пүүз өмссөн байжээ. Харсан үзсэн хүн байвал 102 дугаар руу шууд мэдэгдэнэ үү!!!
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ