Г.Нямдавааг “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр шагнасныг гардууллаа

May be an image of 2 people and text that says

МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн сургуулийн багш, доктор Г.Нямдаваа “Монгол хэлний тухай” хууль, “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-3”–ыг хэрэгжүүлэх их үйлст идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж байгаа.

Аймгийн хэмжээнд Монгол бичгийн орчныг үүсгэж, хамт олныг "Монгол бичигтэн" болгож буй Г.Нямдавааг 2025 оны “Үндэсний бичиг үсгийн өдөр”-өөр БШУЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр шагнаж урамшуулсныг өнөөдөр /2025.06.04/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа гардуулж баяр хүргэлээ.

May be an image of 2 people and text that says

Доктор, дэд профессор Г.Нямдаваагийн хувьд 2020 оноос Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хүрээнд “Монгол хэл, бичиг” дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Жаргалант сумын 10, 15, 8, 12 дугаар цэцэрлэг зэрэг байгууллагуудын 800 гаруй албан хаагчдад үнэлгээ хийж, Монгол бичгийн сургалт, зөвлөн туслах ажил явуулжээ.

Мөн Үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэх чин сэтгэл өвөртлөн 2020-2024 онд “Монгол бичиг” гарын авлага бүтээлийг бичиж хэвлүүлэн зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байна.

Үндэсний Монгол бичгээ сурах, сургах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх их үйлст нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж буй багшийн “Бичгийн эрдэм” улам бүр дэлгэрэх болтугай.

May be an image of 3 people and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ