
Мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллээр:
Хүүхдүүдийн биеийн байдал хүндэвтэр БОЭТ-ийн Хүүхдийн клиник болон Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Тандалт судалгаагаар ойрын болон дам хавьтлын 81 хүнийг олж тогтоон урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа.
Хурлаар:
Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн холбогдох албаны мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар санал солилцов.

Улмаар:
-Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргэх,
-Олон нийтийг хамарсан сургалт, арга хэмжээг зохион байгуулахгүй байх,
-Вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргаж дархлаажуулах,
-Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтыг цахимаар зохион байгуулах зэрэг чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд өгсөн шийдвэрийг гаргалаа.

