Д.Цэрэндорж холын зайн дугуйн аяллаа дуусгаж Ховд аймагтаа ирлээ

May be an image of 6 people, segway, bicycle, scooter, street and text

“Монгол эх орон мандан бадраг”
уриатайгаар Дундад ази болон Европын улс орнуудаар аялахаар дугуйтай аяллаа эхлүүлсэн “Монгол Алтай” дугуйн холбооны тэргүүн, үүсгэн байгуулагч, Цагдаагийн бэлтгэл хурандаа, Дамбийнямын Цэрэндорж аяллаа дуусган өнөөдөр /2025.05.22/ Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ.

May be an image of 6 people and text

Аяллаа Монгол орноосоо Казахстаныг зорьж улмаар Киргизстан, Узбекстан, Турк, Болгар, Серби, Унгар, Словак, Австри, Швейцар, Франц, Люксенбург, Бельги, Голланд, Герман, Чех, Польш, Беларус, ОХУ, БНХАУ гээд Дундад ази болон Европын 21 улс, орноор 2 сар 15 хоногийн хугацаанд үргэлжлүүлсэн байна.

May be an image of 6 people, bicycle and text

Түүнийг орон нутагтаа хүрэлцэн ирэхэд нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуяг тэргүүтэй Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын дарга удирдлагууд, алба хаагчид хүндэтгэл үзүүлж жагсан угтан авлаа.

May be an image of 5 people, bicycle and text

62 насандаа дугуйтай аяллаа эхлүүлсэн тэрбээр 2021 онд Монгол орныхоо 21 аймгийг дугуйгаар тойрч байсан бол ийнхүү 66 насандаа Монгол эр хүн, Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөсөн бахдам амжилт, дурсамж, адал явдлыг бүтээлээ.

Тэрбээр монгол хүний эр зориг, тэсвэр хатуужлыг бусад улс оронд таниулан сурталчлахыг хүсэж аяллаа эхлүүлсэн. Энэ удаагийн аялал нь түүний хувьд хамгийн холын зайн хийгээд олон хоногоор туулсан аялал байсан гэдгийг яриандаа онцоллоо.

May be an image of 10 people and text

May be an image of 9 people and bicycle


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ