
XVII жарны
"Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн сар шинийн босгон дээр 70 гаруй малчин
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан.
Улсын тэргүүний Зэрэг сумаас л гэхэд таван малчин мал маллах арга туршлага, амжилтаа үнэлүүлсний нэг нь Бураа багийн малчин Э.Баяржаргал, Ч.Энхжаргал нар юм.
Аваргын шагналыг өнөөдөр /2025.02.26/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа гардуулж баяр хүргэлээ.
Энэ үеэр сум, багийн удирдлагууд мөн баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.

Э.Баяржаргал, Ч.Энхжаргал нар аав, ээжээсээ мал маллах арга ухаанд суралцсан. 1992 оноос хойш ХАА-н салбарт тасралтгүй ажиллаж байна. Өдгөө 1000 гаруй толгой малтай.
Таван хошуу малаас бог малыг түлхүү өсгөдөг. Мөн сүүлийн жилүүдэд адуугаа өсгөхөд анхаарч байгаа. Жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн отор нүүдэл хийж малаа малладаг. Ирэх хавар 700 орчим бог төллөхөөр бэлтгэлээ базаасан гэж ярилаа.


