Мөст сумын Цэцэг гол багийн малчин Д.Оргилынх "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо

May be an image of 3 people and text

XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой  жилийн сар шинийн босгон дээр 70 гаруй малчин “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан. Тэдний нэг нь Мөст сумын Цэцэг гол багийн малчин Д.Оргилын гэр бүл юм.  

May be an image of 3 people and text

Мөст сумын нутаг "Халзан хошуу" гэх газар нутаглаж буй малчин Д.Оргил, эхнэр И.Оюунцэцэг нарын шагналыг өнөөдөр /2025.02.25/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа гардуулж баяр хүргэлээ. Энэ үеэр сум, багийн удирдлагууд мөн баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.

May be an image of 5 people and text

Аймгийн аварга малчин Д.Оргил ярихдаа: 

Би аав ээждээ туслан 1990 оноос хойш мал маллах арга ухаанд суралцсан. тэр цагаас хойш 30 гаруй жил энэ салбарт ажиллаж байна. Малынхаа тоонд биш чанарт анхаарч өсгөхийг зорьдог. Малч ухаан, өв уламжлалаа үргэлжлүүлж хоёр залуугаа малчин болгосон. Гэр бүлийн хамтын хөдөлмөр, нутгийн зон олны дэм тусаар өдий зэрэгт амжилтад хүрсэндээ баяртай байна гэлээ.

May be an image of 2 people and text

Аваргынх дөрвөн төрлийн 1500 орчим толгой малтай. Энэ хавар 500 гаруй бог мал төллөхөөр бэлтгэлээ базаажээ. 

May be an image of 11 people and arctic

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ