Егүзэр хутагт Данзанлувсанванжал Ховд аймагт ажиллав

May be an image of 2 people

Сүхбаатар аймгийн Бурхны шашны төв Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамба, Егүзэр хутагт Данзанлувсанванжал Ховд аймагт морилон саатлаа.

May be an image of 2 people and text

Энэ үеэр аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа хүлээн авч уулзав. Тэрбээр,

Учран золгож буй ХVII дугаар жарны “ЭЛДЭВ ЭРДЭНЭТ” хэмээх хөхөгчин Могой жилийн сар шинийн босгон дээр хүрэлцэн ирсэнд бэлгэшээн Ховд нутгийн зон олныг даатган хүндэтгэл үзүүллээ.

May be an image of 2 people, hat and text

Егүзэр хутагт Данзанлувсанванжал нь 1999 онд лам Ш.Эрхэмбаяраар номын үсэг анхлан заалгаж бурхны ном үзэж эхэлжээ. Тэр цагаас хойш бурхны шашны гүн ухааны номд шамдан суралцаж 2011 оны 03-р сарын 22-нд Далай багшаас “ГЭЛОН” сахил залсан байна.

May be an image of 1 person and text

Улмаар 2014 оны 03-р сарын 16-нд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багшийн зарлигаар “Егүзэр хутагтын Тавдугаар дүр мөн” хэмээн тодруулж Данзанлувсанванжал хэмээх алдрыг хайрлан батламжилжээ.

May be an image of 2 people and text

May be an image of 1 person

May be an image of 2 people and text

May be an image of 3 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ