Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгуулав

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөх зорилгоор хоёр өдрийн сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

1 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Өчигдөр /2024.12.09/ орон нутгийн 2024 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон, аймаг, сумын удирдлагууд, ИТХ-ын ажлын албаны холбогдох мэргэжилтэн гээд 200-аад хүнийг сургалтад хамруулсан. Тэгвэл өнөөдрийн /2024.12.10/ сургалтад төрийн болон аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний албан байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчдыг хамруулав.

2 хүн нарын зураг байж магад

Сургалтаар авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд төрийн албан хаагчдыг сургах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга М.Амарсанаа оролцов.

Тэрбээр,

-Ховд аймаг Авлигатай тэмцэх газраас гаргасан "ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ"-ээр хангалтгүй түвшинд байгаа. Тиймээс орон нутагт хуулийн хэрэгжилтэд анхаарч ил тод, шударга байдлыг илүү сайжруулж шат ахих шаардлага байгааг хэлсэн үгэндээ онцоллоо.

5 хүн нарын зураг байж магад

Авлигатай тэмцэх газрын ажилтан, комиссар Д.Балдандорж:


-Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил бол дан ганц Авлигатай тэмцэх газрын ажил биш. Иргэд, олон нийт, төр, хувийн хэвшлийн оролцоо, санал санаачилга, хамтын ажиллагааны үр дүнд ил тод, шударга байдал бий болно. Тиймээс шинээр сонгогдсон аймаг, орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгөхөд энэ удаагийн сургалт, хэлэлцүүлгийн нэг зорилго чиглэж байна. Ховд аймгийн хувьд "ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ"-ээр хангалтгүй түвшинд байгаа нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл өндөр байна гэсэн үг. Тиймээс орон нутгийн удирдлагууд урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргаж мэргэжлийн байгууллага, иргэдтэйгээ хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг анхаарууллаа.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ