
Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн.
2024 оны жилийн эцсийн тооллогыг 12 сарын 7-ноос 17-ны хооронд улс орон даяар зохион байгуулахаар бэлтгэл хангаад байна.
Ховд аймгийн хэмжээнд аймгийн Засаг даргын захирамжаар "Мал, тэжээвэр амьтдын тооллого зохион байгуулах, хяналт тавих комисс томилогдсон. Мөн сум, багийн хэмжээнд ажлын хэсэг гарган ажиллаж байна.

17 сумын 91 багийн хэмжээнд 500 гаруй төрийн албан хаагч тооллогын ажлыг зохион байгуулах юм.
Энэ жилийн хувь худаг, уст цэг, хашаа хороо тоолох ажлыг давхар зохион байгуулахаараа онцлогтой.
Тооллогын ажил эхлэхтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Э.Уртнасан сумдын удирдлагуудыг оролцуулсан "ЦАХИМ ХУРАЛ" зохион байгууллаа. Тэрбээр,
Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажлыг:
-Мэргэжлийн байгууллагаас өвсөн заавар, зөвлөмжийн дагуу хариуцлагатай зохион байгуулах,
-Цаг агаарын нөхцөл байдлын мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа хангаж ажиллах,
-Мэдээ, тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөвөөр гаргаж ирүүлэхийг чиглэл болголоо.

Өнгөрсөн жил Ховд аймгийн хэмжээнд 13383 малчин 3.2 сая толгой мал тоолуулсан гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

