Жил бүрийн 12 дугаар сарын хоёр дахь 7 хоногт санхүү, эдийн засагчдын өдөр тохиодог. Тэмдэглэлт энэхүү өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Боловсролын газар хамтран сургалт, спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Өнөөдөр /2024.12.05/ “АЙМГИЙН САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЖИЛТНЫ СУРГАЛТ” зохион байгуулав. Сургалтад 17 сумын санхүүгийн албаны дарга, төсөв, төрийн сангийн мэргэжилтнүүд, төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогч гээд 130-аад хүн оролцож байна.
Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр,
Монгол Улсын Засгийн газрын цахим шилжилтийн бодлого зорилттой уялдуулан төрийн сангийн цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Мөн аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилго, зорилтын талаар товч мэдээлэл өгч амжилт хүслээ.
Энэ удаагийн сургалтыг аймгийн санхүүгийн салбарын ажилтнуудад шинэчлэгдэн мөрдөгдөж буй төсвийн талаарх хууль эрх зүйн мэдээлэл хүргэх, төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн тайлагналын арга зүй, системээр тайлагнах нэгтгэх, чадавхжуулах зорилгоор зохион байгуулж байна.
Цаашид бодлого, төсвийн уялдааг хангасан үр дүнд суурилсан төсөвлөлт, тайлагнал болон төсвийн ил тод байдал, олон талын оролцоо, хөндлөнгийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг эрчимжүүлж, нэгдсэн удирдлагын тогтолцооны хүрээнд үр дүнд суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батнасан мэдээлэл өглөө.