Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссоос өнгөрсөн 7 хоногт 21 аймгийн Онцгой комиссын гишүүдийг оролцуулсан
"ЦАХИМ ХУРАЛ" зохион байгуулсан.
Тус хурлаар:
-Аймаг бүр Онцгой комиссын дэргэд "ШУУРХАЙ ШТАБ" байгуулах,
-Хөдөөгийн сум, багийн малчдад хүрч ажиллах "ШУУРХАЙ БҮЛЭГ" томилон ажиллуулах зэрэг хэд хэдэн үүрэг, чиглэлийг өгсөн.
Үүний дагуу аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын захирамжаар Э.Уртнасан даргаар ахлуулсан
"ШУУРХАЙ ШТАБ" байгуулаад байна.
Мөн чиг үүрэг бүхий байгууллагуудын холбогдох удирдлага, мэргэжилтнүүдээс бүрдсэн "ШУУРХАЙ БҮЛЭГ" байгуулж ажлын таван хэсэг өнөөдөр /2024.12.03/ сумдад ажиллахаар замд гарлаа.
Ажлын хэсэг хуваарилагдсан сумдад 7 хоногийн хугацаатай ажиллах ба энэ хугацаанд:
-Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлтэй танилцана,
-Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана,
-"ШИНЭ ХОРШОО-ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж малчдаас санал асуулга авч ажиллана.
Томилолтоор замд гарч буй
"ШУУРХАЙ БҮЛЭГ"-ийнхэнтэй аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын дэргэдэх
"ШУУРХАЙ ШТАБ"-ын дарга Э.Уртнасан уулзаж өгсөн чиглэлийн дагуу ажилдаа хариуцлагатай хандаж, аюулгүй байдлаа сайтар хангаж явахыг анхаарууллаа.