Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулав

9 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболд Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцогчдод цаг үеийн ажил, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. 

Тухайлбал:

-ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан,
-Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрдэх удирдлага, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах саналаа эртнээс төлөвлөх,
-Санхүүгийн жил дуусаж байгаатай холбогдуулан байгууллага бүр төсөв, тайлан, тооцоогоо хууль журмын дагуу гаргаж ажиллахыг анхааруулж амжилт хүслээ.

6 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг тооцож өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд өмнөх жилүүдээс илүү анхаарсан. 

Үүний үр дүнд:

Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоолоор аймаг, сумын бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг аймагт 150 тн өвс, 50 тн тэжээл, сумдад 50 тн өвс, 30 тн тэжээл, аймгийн дүнгээр 1000 тн өвс, 560 тн тэжээл бүрдүүлсэн байх чиглэл өгсөн. Үүний дагуу бүх сум сумын аюулгүйн нөөцдөө 10 дугаар сарын 17-ны байдлаар нийт 486 тн өвс, 320 тн тэжээл бэлтгэсэн. Аймгийн  аюулгүйн нөөцөд 2023 онд бэлтгэсэн 210 тн өвс, 560 тн тэжээл бэлтгэсэн бол малчдын түвшинд нийт 66,2 мянган тн өвс /113,1 хувь/, 2,5 тн тэжээл /83,0 хувь/, 7,5 мянган тн хужир шүү /94,3 хувь/  бэлтгэсэн дүнтэй байна. 

11 хүн нарын зураг байж магад

Мөн уламжлалын дагуу махны нөөц, шатахууны нөөц бүрдүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна.

Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн байр, орон сууцны хуучирч муудсан дулааны шугам сүлжээг шинэчилсэн. Одоо айл өрх, албан байгууллагууд өөрсдөөс шалтгаалах бэлтгэлээ хангаж, хаалга цонхоо дулаалах, дотоод шугам сүлжээгээ сайжруулахад анхаарч ажиллахыг зөвлөлөө.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ