Аймгийн ХДТ-ын уран бүтээлч хамт олон энэ сарын 22-ны өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн Нацагийн Цолмонгийн
"НУТАГ АМЬТАЙ ААВ" уран бүтээлийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ өдөр /2024.10.22/ гавьяатын төрсөн өдөр тохиож нас 60 хүрч байгаа ба баярт өдрийг нь тохиолдуулан ХДТ-ын хамт олон түүний уран бүтээлийн тоглолтыг нь ийнхүү зохион байгуулж гавьяаны амралтад нь үдэж байгааг хэллээ.
Улсын тэргүүний Зэрэг сумын харьяат Н.Цолмон урлагийн салбарт 45 ажиллаж, "Жангар" хамтлагийн 35 жилийн хугацаанд ️250 гаруй уран бүтээл туурвижээ.
Энэ үеэр Н.Цолмон урлагийн тайзнаа 40 жил барьсан удирдаачийн дохиураа өөрийн шавь П.Насан-Очирт гардуулан өгч амжилт хүслээ.