НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Ховд аймагт ажиллав

12 хүн нарын зураг байж магад

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийг Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар  аймагт хэрэгжүүлж байгаа. 

3 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад


Ховд аймагт хэрэгжиж буй Адапт төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах зорилгоор НҮБ-ын туслах, Нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Канни Вигнаража, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар орон нутагт ажиллав.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Энэ хүрээнд Хатагтай Канни Вигнаража болон албаны бусад төлөөллийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд хүлээн авч уулзлаа. Мөн уулзалтад төслийн гол орлолцогч байгууллагууд болох аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ховд ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нар, Ховд, Завхан, Сүхбаатар, Дорнод аймгийн төслийн зохицуулагчид, төсөл хэрэгжигч зарим сумдын Засаг дарга нар оролцлоо. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтаар талууд орон нутагт хэрэгжиж буй дасан зохицох ажлуудын үр дүн, орон нутгийн оролцоо, малчдын идэвх, хамтын ажиллагааны талаар хэлэлцэн санал солилцов. Уулзалтын төгсгөлд Адапт төслийн хүрээнд чадавхыг бэхжүүлэх зорилгоор аймгийн УЦУОШТөвд болон Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанд техникийн дэмжлэг үзүүлэн "БАТЛАМЖ" гардуулж амжилт хүслээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үргэлжлүүлэн хатагтай Канни Вигнаража болон холбогдох албаны төлөөллүүд Улсын нөөцийн салбар цэг дээр очиж, Адапт төслийн санхүүжилтээр засварлаж буй агуулахын дээврийн засварын гүйцэтгэлтэй танилцлаа.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үүний дараагаар Адапт төслөөс Ховд аймагт зохион байгуулж буй “Төр-Хувийн хэвшлийн түншлэл-2024” үзэсгэлэн худалдаагаар зочлов. Үзэсгэлэнд Ховд, Завхан аймгийн 80 гаруй малчид, хоршоодын төлөөлөл хүрэлцэн ирж, өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчилж байна. Төслийн үр шимийг хүртэгч “Нэг цэг”-ийн загвар хоршоог хэрэгжүүлж буй малчдын бүлэг энэ үеэр үйл ажиллагаагаа танилцуулж, үр дүнгээ хуваалцлаа гэж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

9 хүн нарын зураг байж магад

6 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ