"Оюутан цэрэг"-үүд тангараг өргөлөө

12 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Оюутан цэрэг хөтөлбөр нь баруун бүс нутагт 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд 6 удаагийн сургалтад баруун таван аймгийн их дээд сургуулийн 700 гаруй оюутан, залуус хамрагдаж, цэргийн эрдэмд суралцжээ.

9 хүн нарын зураг байж магад

Энэ жил Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангид Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 70 гаруй оюутан цэргийн алба хаалаа. Тэд 4-6 дугаар саруудад цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтад, 6-8 дугаар саруудад “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны цэргийн эрчимжүүлсэн бэлтгэл сургалтад тус тус хамрагдсан байна.

2 хүн нарын зураг байж магад
 
Эр цэргийн албаа амжилттай хаасан оюутан цэргүүд эх орноо батлан хамгаалах үүргээ хүлээж өнөөдөр /2024.08.09/ тангаргаа өргөв. 
Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг болон  Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Цэргийн штабын дарга, офицерууд, оюутан цэргүүдийн гэр бүлийнхэн оролцлоо. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны үеэр албаа нэр төртэй хаасан нэр бүхий дайчдыг “Онц сурлагатан”, ”Онц буудагч” “Тамирчин дайчин” тэмдгээр шагнаж урамшуулав. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Оюутан залуус суралцах хугацаандаа иргэний цэргийн үүргээ биелүүлж "Оюутан цэрэгт хөтөлбөр"-т хамрагдан цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах боломж бүрдэж байгаа юм.

10 хүн нарын зураг байж магад

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

6 хүн нарын зураг байж магад



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ