С.Бямбацогт:Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангиас орон нутгийн анхны томилолтоо эхэллээ

5 хүн, Нэргүй цэргийн булш ба бичвэр нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллалаа. Салбарын сайдын хувьд 100 гаруй жилийн түүхтэй тус ангиас орон нутгийн анхны томилолтоо эхлүүлж Батлан хамгаалах салбарт хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар танилцуулав.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тэрбээр,

-Зэвсэгт хүчний анги салбарт ажиллаж байгаа ахлагч нарын алба хаах нөхцөлийг сайжруулж, офицер, ахлагч нарын цалинг нэмэгдүүлэх,

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хуучирч муудсан зэвсэг, техникийг шинэчлэх, 

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн зарим алба хаагчдад салбарын шагнал гардуулж баяр хүргэв.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогтын хувьд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон нь Ховд аймгийн түүхэнд тус салбараас төрж буй анхны сайд болж байна. Тиймээс энэ удаагийнхаа орон нутгийн томилолтыг төрөлх нутгаасаа эхэлжээ.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

12 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ