"Галдан бошгот-380" ОУ-ын Эрдэм шинжилгээний бага хуралд таван орны 30 гаруй судлаач оролцов

11 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймгийн Засаг Даргын Тамгын газар, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран "Галдан бошгот хаан-380" Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Ховд аймагт зохион байгууллаа.

1 хүн нарын зураг байж магад

Тус эрдэм шинжилгээний хурал нь Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд болсноороо онцлогтой. Энэ удаагийн хуралд Монгол улс, БНХАУ, ОХУ, Япон улс, Унгар улс гэсэн таван орны 31 судлаач оролцож 28 илтгэл хэлэлцүүллээ. Үүнээс Галдан Бошгот хаан Улс төрийн зүтгэлтэн сэдвээр доктор, профессор С.Цолмон, Галдан Бошгот хааны эцсийн бодлого-Дамба-Хашихагийн ярилцлагаас төсөөлөх нь сэдвээр БНХАУ-ын Өвөр Монгол Их сургуулийн доктор, профессор Ж.Чимэддорж нар үндсэн илтгэл хэлэлцүүлэв.

хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

Галдан Бошгот сэдвээр өмнө нь дөрвөн удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 1994, 2004, 2014 онд тус тус зохион байгуулж байсан түүхтэй. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн судалгааны төрөл нэмэгдсэнээс гадна Галдан Бошгот судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан хоёр судлаач мөн залуу судлаачид оролцож байгаа нь тус хурлын цар хүрээ нэмэгдэж байгааг харуулж байна гэж зохион байгуулагчид онцолж байв.

2 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Эрдэм шинжилгээний хурлын үр дүнд Галдан Бошгот хааны намтар, нийгэм, улс төрийн үйл ажиллагааны судалгааны чиглэлээр өнгөрсөн 40 жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, цаашдын судалгааны чиглэлээ тодорхойлов. Мөн Галдан Бошгот хааны үйл хэргийн талаар залуу хойч үе, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг үе шаттай хийхээр тогтлоо.

1 хүн ба утас нарын зураг байж магад

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ