Соёлын салбарт “Үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлал” батлагдан 2022 оноос мөрдөн ажиллаж байна. Уг журмын хэрэгжилтийн үр дүнгээр:
Улсын хэмжээний 24 театр, чуулгаас Ховд аймгийн ХДТ - I байр,
21 аймгийн 23 Нийтийн номын сангаас Ховд аймгийн Нийтийн номын сан - I байр,
Улсын хэмжээний 23 Музейгээс Ховд аймгийн Музей - II байрыг тус тус эзэлж, 2024 онд үр дүнд суурилсан санхүүжилтийг 2-3 дахин нэмэгдүүлэн авахаар болсон байна.
Соёлын байгууллагуудын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлал журмыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй ХДТ, ННС, Музейн удирдлага хамт олонд баяр хүргэж амжилт хүсье.