“Сонгогчийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна

May be an image of text

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг шинэ хуулийн хүрээнд томгосон тойрогт холимог тогтолцоогоор зохион байгуулна. 

Сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Баруун бүсэд /Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймаг/ урьдчилсан байдлаар 16 нам, 2 эвсэлээс 110, бие даагч 14, нийт 124 нэр дэвшигч бүртгүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, сонгуулийн тойрог, мандат, санал тэмдэглэх заавар, тэдгээрийн онцлог болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах, сонгогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Сонгуулийн хороо, Мэдээлэл технологийн баг хамтран “Сонгогчийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна. Ард аюушийн талбайд энэ сарын 7,8-ны өдөр болж буй тус өдөрлөгийн үеэр сонгуулийн хууль тогтоомжийг сонгогчдод тайлбарлан таниулах, саналын хуудасны загвар танилцуулах, санал тэмдэглэх заавар зааварчилгаа өгөх, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаа таниулах чиглэлээр ард иргэдэд мэдээлэл өгч ажиллана. 

May be an image of text
  
Ховд аймагт сонгуулийн 93 хэсэг байгуулсан. Аймгийн сонгуулийн хороо 9, 17 сумын сонгуулийн хороо тус бүр 9, хэсгийн хороо тус бүр 9 гишүүнтэй, санал тоолох төхөөрөмж ажиллуулах 105 даамал, Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 105 нийт 1100 гаруй төрийн албан хаагч аймгийн шат шатны сонгуулийн хороонд ажиллаж байгаа.   

Аймгийн сонгуулийн хорооноос өгч буй мэдээллээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хоёрдугаар тойрогт урьдчилсан байдлаар 195 мянга орчим сонгогч байгаагийн 57 мянга орчим нь Ховд аймгийн иргэд байна.

May be an image of text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ