СӨБ-ын байгууллагуудыг STEAM хэрэглэгдэхүүнээр хангалаа

May be an image of 2 people, child and text

Ховд аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд хүүхэд рүү чиглэсэн олон чухал ажлыг хэрэгжүүлж байна. 
Үүний нэг нь аймгийн Засаг даргын санаачилгаар хүүхэд бүрийн шинжлэх ухаанч техник сэтгэлгээг хөгжүүлэх, математик, урлаг, инженерчлэлийн мэдлэг олгох зорилгоор СӨБ-ын байгууллагад STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 
Өнөөдөр /2024.06.06/  Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн 16 цэцэрлэгт  Сургуулийн өмнөх боловсролын STEAM хэрэглэгдэхүүн гардуулах арга хэмжээ боллоо. 

May be an image of 6 people, childrens toy and text

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн болон хөдөөгийн сумдын бүх цэцэрлэгийн 222 бүлэг /ахлах, дунд, бэлтгэл/ 660 ширхэг STEAM хэрэглэгдэхүүнтэй болж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 33 цэцэрлэгт сурч хүмүүжиж буй 7600 гаруй хүүхэд ирэх хичээлийн жилээс эхлэн STEAM хэрэглэгдэхүүнээр суралцах боломж нээгдэж байгаа юм.  

May be an image of 1 person, toy and text

Цэцэрлэгээр сурч хүмүүжиж буй хүүхэд багачууд бага бүлгээс эхлэн ахлах бүлгээ төгстлөө  STEAM хэрэглэгдэхүүнийг ашиглан 105 багц сэдвийг сураад төгсөх юм. Ингэснээр тоглоомоор дамжуулан хүүхдэд боловсрол олгож, хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадвар, харилцах, хамтран ажиллах зэрэг бүх талын ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.   
Аймгийн БШУГ-аас STEAM боловсролын академитай хамтран СӨБ-ын байгууллагын багш нар болон арга зүйч нарыг STEAM боловсролын арга зүйн сургалтад үе шаттай хамруулжээ. 

May be an image of 2 people and child

May be an image of 15 people and text



Аймгийн БШУГ-аас STEAM боловсролын академитай хамтран СӨБ-ын байгууллагын багш нар болон арга зүйч нарыг STEAM боловсролын арга зүйн сургалтад үе шаттай хамруулжээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ