"Баруун бүсийн аймгуудын сумын эмч, мэргэжилтнүүдийн анхдугаар зөвлөгөөн” боллоо

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Монголын сумын эмч мэргэжилтний холбооноос санаачилан зохион байгуулсан тус зөвлөгөөнд баруун бүсийн аймгуудын төлөөлөл болсон 280 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр сум, багийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаараа санал солилцов. Мөн цаашдын зорилго зорилтоо тодорхойлох үүднээс тулгамдаж буй асуудлынхаа талаар ярилцсан байна.

6 хүн ба  

Зөвлөгөөний арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Сэрээжавын ЭНХБОЛД, Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Энхбатын БОЛОРМАА нар оролцлоо. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Баруун бүсийн хувьд нэг их эмчид ногдох хүний тоо 350 байгаа нь улсын дунджаас 111 хүнээр,  нэг сувилагчид ногдох хүний тоо 251 байгаа нь улсын дунджаас 11 хүнээр их байна. Энэ нь аймаг бүр цаашид боловсон хүчний бодлогод анхаарах шаардлагатайг харуулж байна гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. 

1 хүн, костюм ба мэдээний өрөө нарын зураг байж магад


ЭМЯ-аас 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнээс гадна Засгийн газрын тогтоолоор “Эрүүл шүд”, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ”-г батлуулан хэрэгжүүлж эхлээд байгааг дуулган амжилт хүслээ. 

5 хүн ба


Зөвлөгөөнийг зохион байгуулагчид эрүүл мэндийн салбарт олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулж “гавьяат” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн нэр бүхий ахмадуудаа алдаршуулж хүндэтгэл үзүүллээ. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ