-Аргын тооллын 5 сарын 10. Баасан (Сугар) гараг (2024)



-Аргын тооллын 5 сарын 10. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 2, хөх нохой, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, гөрөөсөн толгой-4 од, үл тохирох барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:17.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, хонь, бич, тахиажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ