-Аргын тооллын 2 сарын 20. Мягмар (Ангараг) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 11, хөх бар, мэнгэ 5 шар, суудал төмөр, өглөгт охин-6 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:51-18:21.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40)болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох маш сайн. Харин бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, даллага авах, номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар.