Аймгийн ИТХ-ын 2023 оны үйл ажиллагааны биелэлтийг хангалттай гэж дүгнэлээ

May be an image of 1 person


Хэлэлцэх асуудлын дагуу хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын 2023 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, төлөөлөгчдийн саналыг сонсож, биелэлтийг 89.5 буюу хангалттай гэж дүгнэлээ. 

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтвортой байдлыг төлөвшүүлж, хүний хөгжлийг хангасан Стандарттай Ховд хөтөлбөрийг дэмжиж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх” зорилгын хүрээнд 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 9 зорилт, 49 арга хэмжээг тусган хэрэгжилтийг ханган ажиллажээ. 
Мөн энэ онд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг дөрвөн удаа зохион байгуулж, 43 тогтоол шийдвэрийг баталсан байна.

May be an image of 5 people, people studying and text

Ховд аймаг “Хүний хөгжлийг дэмжсэн бие даасан эдийн засагтай, стандарт бүхий аймаг” болохын тулд иргэдэд ээлтэй, амьдрах таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлээ дэмжих, үйлдвэр технологийн паркийг ашиглалтад оруулж, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага бий. 
Үүнтэй холбогдуулан ирэх онд олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 2024 онд шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажил өрнөж, төрийн үйлчилгээний байгууллага болон цэцэрлэг, сургууль, орон сууцны хороолол, үйлчилгээний төвүүд ашиглалтад орно. Мөн сумдыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, зарим суманд дэд бүтцийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж барих зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.  


May be an image of 1 person, studying, newsroom and dais
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ