Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах баруун бүсийн сургалт Увс аймагт эхэллээ

7 хүн нарын зураг байж магад

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран баруун бүсийн сонгуультан, ажилтнуудын сургалт зохион байгуулж байна.

1 хүн нарын зураг байж магад

Тус сургалтыг Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, МУ-ын ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар нээж үг хэллээ. Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны мэргэжилтнүүд 150 гаруй хүн оролцож байна.

4 хүн нарын зураг байж магад

Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдын сургалтаар: 

✅Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
✅Oрон нутгийн чиг үүрэг, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх, хариуцлага
✅Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаа
✅Төрийн албаны шинэчлэлийн бодлого, сургалтын тогтолцоо
✅Төрийн албан хаагчийн ёс зүй манлайлал
✅Захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ гэсэн сэдвүүдээр Удирдлагын академийн доктор, профессорууд илтгэл мэдээлэл хийж байна.

7 хүн нарын зураг байж магад

Баруун бүсийн сургалт, зөвлөгөөнийг 11 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тус арга хэмжээнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан төлөөлөгчид, Ажлын албаны дарга, мэргэжилтнүүд 20-оод хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна гэж Ховд аймгийн ИТХ-ын Ажлын Албанаас мэдээллээ.

3 хүн нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад

3 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ