Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шатрын 2023 оны шигшээ тэмцээний бэлтгэл ажил хангаж байна



Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шатрын 2023 оны шигшээ тэмцээнийг аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор энэ сарын 19-30-ны хооронд Ховд хотноо зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. 

Энэ хүрээнд Монголын шатрын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Наранбаатар Ховд аймагт ажиллаж, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын  орлогч Т.Дэлгэрсайхан нартай уулзлаа.

Мөн аймгийн Шатрын холбооны тэргүүн Б.Балдорж, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний зохион байгуулах хорооны дэд дарга Б.Наранбаатар нар тэмцээнийг зохион байгуулах хорооны хуралд оролцож тэмцээний бэлтгэл ажлын явц болон зохион байгуулалтын бусад ажлын талаар хэлэлцэж мэдээлэл солилцов.



Бэлтгэл ажлыг сайтар хангаж, тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулахаар аймгийн Засаг даргын захирамжаар:

-Санхүү төсвийн салбар хороо
-Ёслол хүндэтгэлийн салбар хороо
-Хэвлэл мэдээлэл маркетингийн салбар хороо
-Тэмцээн зохион байгуулах салбар хороо
-Тэмцээний бэлтгэл хангуулах салбар  хороог тус тус байгуулан ажиллаж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ