Засгийн газраас хэрэгжүүлж буй
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын нэг нь
БООМТЫН СЭРГЭЛТ.
Энэ ажлын хүрээнд боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа.
Үүний нэг нь Монгол Улсын нүүрс тээврийн томоохон боомтын нэг болох Булган боомт юм.
Одоогийн байдлаар “Хөгжлийн хөтөч” төслийн хүрээнд боомтыг өргөжүүлэх зураг төслийн ажлыг хийж байна. Мөн мэргэжлийн байгууллагууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон бусад судалгаа, тооцоог хийж эхлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Булган сум болон хоёр талын хилийн боомтод ажиллалаа.
Тус ажлын хэсэгтэй аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа холбогдох албаны төлөөллийн хамтаар /2023.05.05/ Булган сумын Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд уулзаж ажлын явц, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцов.