Залуучуудын сайн дурын санаачилгаар нийгэм, олон нийт болон хүүхэд, залуусын дунд
"Ховддоо өнгө нэмье" нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд СӨБ-ын хүүхдийн дунд Хог хаягдал, гарын доорх материал ашиглан бүтээл хийх, ЕБС-ийн сурагчдын дунд
“Хог хаягдал ашиглан бүтээл хийх”, хог хаягдлын талаар илтгэлийн уралдаан, олон нийтийн дунд нөлөөллийн ажил, контентуудыг тус тус хийж цахим орчноор хүргэж ажиллаж байна.
Тэгвэл энэ удаа байгууллага, иргэд олон нийт, ахлах ангийн сурагчдын дунд “Ховд аймгийн хог хаягдлын менежмент” хакатон зохион байгуулав.
Эхний шатанд 14 баг бүртгүүлснээс 9 баг шийдлээ танилцууллаа. Үүнээс Шинэ Ховд Жаргалант ОНӨААНҮГ-ын хогийг баялаг болгох,
Жаргалант сумын 14-р цэцэрлэгийн Компост бэлтгэж, хүүхдүүдэд боловсрол олгох,
15-р цэцэрлэгийн хуруун болон товчин зайны хор хөнөөл, тэдгээрийг цуглуулах, хадгалах савыг бий болгох,
Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хуучин хувцас авах, худалдаалах цэг бий болгож, хог хаягдлын хэмжээг бууруулах,
БОЭТ-ийн “A smart” багийн гялгар уутны хэрэглээг бууруулах, даавуун торны өдөр, даавуун тортой дэлгүүр зэрэг шилдэг санаагаар тус тус тодорч, тус бүр 500 000 төгрөгөөр шагнууллаа.
Харин Түүчээ, A SMART, AMIGO, Big leagues багуудын санаануудыг сонсож, тус бүр 100 000 төгрөгөөр шагнаж урамшуулав.
Залуучуудын шийдэл, шинэ санаачилгыг дэмжин ажилласан аймгийн Засаг Даргын Тамгын газар дэмжин ажилласан байна.