Дуут сумын зарим малчдад тусламж хүргэхээр "ШУУРХАЙ БҮЛЭГ" замд гарчээ



Ховд аймгийн ихэнх нутгаар сүүлийн өдрүүдэд орсон цас, борооны улмаас зарим сумдад хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна. 

Дуут суманд нөхцөл байдал хамгийн хүнд. Өөрөөр хэлбэл  ууландаа 60-120 см цас орж зам, даваа хаагдаж, мал бэлчээрт гарах боломжгүй, замд гарсан 4 хүн цасанд боогдож холбоогүй болсон, сумын төвөөс иргэд гараад 4-5 км яваад цасанд боогдож байгаа нөхцөл байдалтай байна. 

Тиймээс туулах чадвар сайтай автомашинаар зам, даваа гаргах, шаардлагатай иргэд, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр Онцгой байдлын газраас Шуурхай бүлэг гарч ажиллаж байна.  

Иймд иргэд та бүхэн:

❌Мэргэжлийн байгууллагаас өгч буй цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсох
❌Тээврийн хэрэгслийн жолооч нар хол замд гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд машин техникийн бүрэн бүтэн байдал, бензин, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчих,
❌Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх,
❌Иргэд малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж малаа ойрын бэлчээрт хариулах,
❌Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА. 

Дуудлагын утас: 7043101, 7043105
Булган сум-94386211
Зэрэг сум-95703101
Булган Онцгой Байдлын Хэлтэс 
Зэрэг Сум Онцгой Байдал


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ