Манхан суманд зохион байгуулсан "НЭЭЛТТЭЙ ХОВД" өдөрлөгөөс 650 гаруй иргэн үйлчилгээ авчээ



Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачилсан “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийг өнөөдөр /2023.05.04/ Манхан суманд зохион байгуулж байна.
 

Тус сумын хувьд аймгийн төвдөө харьцангуй ойр, зам харилцаа сайн. Гэхдээ сумын иргэдэд төрийн болон эрүүл мэндийн нэг цэгийн тусламж, үйлчилгээ чухал ач холбогдолтой байсныг иргэд онцолж байв.  



Өдөрлөгийн хүрээнд Манхан сумаас давхардсан тоогоор нийт 654 иргэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдлаа. Тухайлбал,
 
-Эрүүл мэндийн үйлчилгээнд-340,  
-Газрын харилцаа барилга хот байгуулалт-6, 
-Нийгмийн даатгалын үйлчилгээ-3, 
-Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ-65, 
-Статистик тоон мэдээллийн үйлчилгээ-176,  
Улсын бүртгэлийн хэлтсээс 19 иргэний гадаад паспортын захиалга хүлээн авч 45 иргэнд тоон гарын үсэг олгож ажиллав. 



Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа сум, орон нутгийн удирдлагуудын хамтаар нэг цэгийн үйлчилгээнд хамрагдаж буй зарим иргэдтэй уулзаж хугацаандаа эрт илрүүлэгдээ хамрагдах, “ТООН ГАРЫН ҮСЭГ”-ээ авах, 0.07 га газраа авах хүсэлтээ өгөхийг уриаллаа.  






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ