-Аргын тооллын 4 сарын 26. Лхагва (Буд) гараг (2023)



-Аргын тооллын 4 сарын 26. Лхагва (Буд) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 6, хөх бар, өглөгт охин-6 од, суудал мод, мэнгэ 8 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:44-19:57.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Харин бич, могой, морь, хонь жилтнээмуу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, мод таслах, тангараг тавих, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан болох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, арилжаа наймаа хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, хатуу үйл ажил хийх, лам болох, буян номын үйл, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ